Хайрын шүлгүүд...

2013-02-27,01:18
бидний ариун хайр дурлалыг илтгэсэн 4 мөрт шүлгүүд!
1.Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрч бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг

2.Хайртай гэж олон хэлж чадахгүйч
Сэтгэлээсээ ганц хэлж чадна шүү!
Үргэлж дэргэд чинь хамт байж чадахгүйч
Зүүдэндээ үргэлж хамт юм шүү!

3.Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүйч
Нууцхан чамайг ширтдэг юм шүү
Дотно үг хэлж чадахгүйч
Сэтгэлдээ дандаа хэлдэг юм шүү!

4. Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!

5.Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож чамайгаа олсонч
Мандан жаргах нарны хорвоод
Миний хайр наддаа итгээрэй!

6.Зүгээр л чамдаа туних гэсийн
Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би sms бичсэн юм
Сайхан чамайгаа алдхаас айсан юм!

7.Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий !

8.Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү!

9.Нулимсаа би шүлгэндээ шингээсэн
Нууцлаг сэтгэлийн минь үгс
Шүлгэнд минь л бий!
Шүлгээ сонсоод
Сэтгэл минь онгойчлоо
Шүүдэр мэт дуслах нулимсийг минь арчлаач!
Hh Бидний хайр дурлал мөнхөд бат орших болтугай!

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

Чамайгаа санасан гээд хацар дээр чинь аяархан vнсэе
Надаас бvv холдооч гээд чамайгаа чанга тэврэе
Ганцхан чамд хайртай гээд дэлхийгээр нэг зарлая
Чамдаа л vнэнч байя гээд чихэнд чинь зөөлнөөр шивнэе...


бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Чөлөөт цаг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 15131 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goy shuleg bno
Зочин хэзээ бичсэн: 00:42, 2023-12-14 | Холбоос | |
Сонин юм
Сонин юм 2022 онд уншиж байгаа хүмүүс байна уу?
Саруул (зочин) хэзээ бичсэн: 23:19, 2023-01-16 | Холбоос | |
гооё гоооё их таалагдлаа баярлах
хасаа (зочин) хэзээ бичсэн: 22:04, 2013-04-03 | Холбоос | |



:-)