Хайрын шүлгүүд...

2013-02-27, 01:18
бидний ариун хайр дурлалыг илтгэсэн 4 мөрт шүлгүүд!
1.Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрч бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг

2.Хайртай гэж олон хэлж чадахгүйч
Сэтгэлээсээ ганц хэлж чадна шүү!
Үргэлж дэргэд чинь хамт байж чадахгүйч
Зүүдэндээ үргэлж хамт юм шүү!

3.Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүйч
Нууцхан чамайг ширтдэг юм шүү
Дотно үг хэлж чадахгүйч
Сэтгэлдээ дандаа хэлдэг юм шүү!

4. Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэ...

“Хүүхдийн эрх бол хүний эрх”-Монгол хүний үнэ цэнэ

2013-02-24, 21:47
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан хүний эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л байгууллагууд хурал зөвлөгөөнөө хийж байна. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2012 оны ээлжит хуралдаан" blue sky"-д болж байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Хүний эрх-Монгол хүний үнэ цэнэ” нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Балмад хойд эцгийн гарт амиа алдах шахсан хөөрхий хүүг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн амралтын өдөр эргэж, биеийн байдалтай танилцаж , мөн хэргийг шалгаж буй бай...
бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 630 удаа

Тамхи татсан хүүхдийн эцэг, эх нь торгуулна

2013-02-20, 10:22
Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Уг хуулиар тамхи татахыг хориглосон орчин, хүлээх хариуцлага зэрэг асуудлыг МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Ч.Түмэнхүүгээс тодрууллаа.

-Ирэх сарааас хэрэгжиж эхлэх тамхины тухай хуульд ямар газруудад тамхи татахыг хориглосон байгаа вэ?
-Тамхины хяналтын тухай хууль нь өнгөрсөн оны аравдугаар сард батлагдсан байгаа. Уг хуулийг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөх болно. Нэмэлт, өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж, хүлээлгэх хариуцлаг...
бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 279 удаа

Асууя

2013-02-19, 23:34

Миний найзыг Баяр гэдэг.Тэр аавтайгаа амьдардаг.Түүний амьдрал маш хүнд хэцүү . Аав нь түүнээс мөнгө нэхдэг учир зах дээр тэрэг түрж элдэв бусын хүнд хүчир ажил хийдэг.Тэрнээс болж хичээлээ хаячихсан.Уг нь миний найз хичээлдээ маш сайн ,сайн хүү байсан.Хэрэв мөнгө олж чадагүй бол хөхөрч хавдтал нь зодож  айлгадаг. Найздаа би яаж туслах вэ?

...

Асууя

2013-02-19, 23:32
Сургуулийн хажуугийн талбайд хэсэг хүүхэд нэгнийгээ зодож байлаа.Тэнд очиж үзвэл тэд 1 хүүг тамхи тат гэж ятгаж байв. Өнөөх хүү гэсний төлөө зодож байлаа.Би тэр хүүд тусалсан ч нөгөө хүүг болиулж чадсангүй. Иймэрхүү зүйл болоход би хэнд хандах вэ?   9г ангийн сурагч Эрхэмбаяр

Асууя

2013-02-19, 23:29

Одоогоос  3 жилийн өмнө юмдаг. Манай хажуу айл нүүж шинэ гэр бүл  ирлээ. Тэднийх 4үүлээ амьдардаг байв.Аав нь мэдрэлийн эмч  .Ээж нь дэлгүүр ажилуулдаг. Тэр айл  2  охинтой . Том нь 14-тэй бага нь 4-тэй .Аав нь том охиных нь хойд эцэг учраас түүнд тийм ч сайхан ханддаггүй  гадуурхаж  зодож хичээлийг нь хүйтэн харанхуй амбаарт лаа асаалгаж хийлгэдэг . Би тэр охинд яаж туслах вэ?

   А.Батням
...

Асууя

2013-02-19, 23:28

Манай нэг найзыг том ах нар мөнгө нэхэж зодож байсан боловч ээж аавдаа хэлж чадахгүй байсан. Энэ найздаа хэрхэн туслах вэ?

9г ангийн сурагч Б.Мөнхжавхлан

Асууя

2013-02-19, 23:27

Нэгэн хүүгийн ээж аав нь гадаадад ажил хийж олсон мөнгөө Улаанбаатарт байгаа хүү рүүгээ явуулдаг байжээ. Гэтэл тэр айл нь явуулсан мөнгийг нь өөрт нь зарцуулдаггүй архи аваад уудаг байжээ. Тэр хүүг байлгаж байгаа айл нь хүүг ад үзэж зодож дарамталж шөнө оройн цагаар архинд явуулдаг. Би тэр хүүд яаж туслах вэ?

9г ангийн сурагч У.Тэмүүлэн

...