Асууя

2013-02-19, 23:34

Миний найзыг Баяр гэдэг.Тэр аавтайгаа амьдардаг.Түүний амьдрал маш хүнд хэцүү . Аав нь түүнээс мөнгө нэхдэг учир зах дээр тэрэг түрж элдэв бусын хүнд хүчир ажил хийдэг.Тэрнээс болж хичээлээ хаячихсан.Уг нь миний найз хичээлдээ маш сайн ,сайн хүү байсан.Хэрэв мөнгө олж чадагүй бол хөхөрч хавдтал нь зодож  айлгадаг. Найздаа би яаж туслах вэ?

...

Асууя

2013-02-19, 23:32
Сургуулийн хажуугийн талбайд хэсэг хүүхэд нэгнийгээ зодож байлаа.Тэнд очиж үзвэл тэд 1 хүүг тамхи тат гэж ятгаж байв. Өнөөх хүү гэсний төлөө зодож байлаа.Би тэр хүүд тусалсан ч нөгөө хүүг болиулж чадсангүй. Иймэрхүү зүйл болоход би хэнд хандах вэ?   9г ангийн сурагч Эрхэмбаяр

Асууя

2013-02-19, 23:29

Одоогоос  3 жилийн өмнө юмдаг. Манай хажуу айл нүүж шинэ гэр бүл  ирлээ. Тэднийх 4үүлээ амьдардаг байв.Аав нь мэдрэлийн эмч  .Ээж нь дэлгүүр ажилуулдаг. Тэр айл  2  охинтой . Том нь 14-тэй бага нь 4-тэй .Аав нь том охиных нь хойд эцэг учраас түүнд тийм ч сайхан ханддаггүй  гадуурхаж  зодож хичээлийг нь хүйтэн харанхуй амбаарт лаа асаалгаж хийлгэдэг . Би тэр охинд яаж туслах вэ?

   А.Батням
...

Асууя

2013-02-19, 23:28

Манай нэг найзыг том ах нар мөнгө нэхэж зодож байсан боловч ээж аавдаа хэлж чадахгүй байсан. Энэ найздаа хэрхэн туслах вэ?

9г ангийн сурагч Б.Мөнхжавхлан

Асууя

2013-02-19, 23:27

Нэгэн хүүгийн ээж аав нь гадаадад ажил хийж олсон мөнгөө Улаанбаатарт байгаа хүү рүүгээ явуулдаг байжээ. Гэтэл тэр айл нь явуулсан мөнгийг нь өөрт нь зарцуулдаггүй архи аваад уудаг байжээ. Тэр хүүг байлгаж байгаа айл нь хүүг ад үзэж зодож дарамталж шөнө оройн цагаар архинд явуулдаг. Би тэр хүүд яаж туслах вэ?

9г ангийн сурагч У.Тэмүүлэн

...

ХҮҮХДИЙН ЭРХ ҮҮРЭГ ХАМГААЛАЛ

2013-02-19, 23:23

          ХҮҮХДИЙН ЭРХ ҮҮРЭГ ХАМГААЛАЛ

Хүүхэд бүхэн эрхээ эдэлж, үүргээ хүлээх ёстой. Зарим нь эрхээ хэтрүүлж эдэлж байхад харин зарим нь үүргээ илүү хүлээж эрхээ эдэлж чаддаггүй хүүхдүүд хүртэл байдаг. Манай доод талын айлын хүмүүс байнга архи ууж хүүхдээ зодож дээрэлхэж байдаг. Тэр айлын хүмүүс хүүхдүүдээ мөнгө олж архи авчир гэж байнга зодож байдаг. Тэр хүүхэд хэзээ ч эрхээ эдэлж чаддаггүй би тэр хүүхдэд яаж тусалж ээж аавд нь яаж ойлгуулж тэр хүүхдийг эрхээ эдлэхэд нь яаж туслах вэ?

9г ангийн сурагч Л.Энххүслэн

...